E-Sight
Сурагчид нарны эрчим хүчний шийдэл бүхий бичил төсөл хэрэгжүүлнэ

Сурагчид нарны эрчим хүчний шийдэл бүхий бичил төсөл хэрэгжүүлнэ

НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Эрчим хүчний шилжилтийн манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүүхэд залуучуудад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэдлэг олгож, тэрхүү мэдлэг ойлголтоо бусдад түгээх манлайлагчид болгон бэлтгэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт 18-25 насны 27 залуус хамрагдаад байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд нарны эрчим хүчний талаарх танхимын сургалтад хамрагдаж, дадлага ажлаа ШУТИС-д хийгээд байна.

Тус хөтөлбөрт оролцогчид сургалтаас олж авсан мэдлэг ойлголтоо нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай хуваалцах юм. Гурван сарын хугацаанд сурагчдын дунд нарны эрчим хүчийг ашигласан шийдэл бүхий бичил төсөл хэрэгжүүлж туршина. Сонгогдсон 10 сургуульд Сүхбаатар дүүргийн 16, 29, 131 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 89 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 74, 151 дүгээр сургууль болон Өнөр цогцолбор сургууль багтжээ.