Энержи Инсайт сэтгүүлийн редакциас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Эрчим хүчний чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” өнөөдөр (2024.08.20) эхэлж байна.
Сэтгүүлчдэд эрчим хүчний талаарх мэдлэг олгох, дэлхий дахины чиг хандлага болон Монгол Улсын бодлого зорилт, салбартай холбоотой асуудлуудыг танин мэдэхэд чиглэсэн сургалтын эхний үе шат өнөөдөр эрчим хүчний салбарын тухай онолын мэдлэг олгох сургалт семинараар нээгдлээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн сарын хугацаанд таван удаагийн сургалт, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Эрчим хүчний сэдвээр дагнан мэргэшихэд нь сэтгүүлчдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх тус хөтөлбөр Монголын эрчим хүчний салбарын хөгжил дэвшлийн төлөө төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн редакциудыг чадавхжуулах, сэтгүүлчдийг давтан сургахад хувь нэмрээ оруулах зорилготой.
Сэтгүүлчдийн олж авсан мэдлэг, ойлголтын цаана олон нийт бодит мэдээллээр хангагдах ач холбогдолтой.