E-Sight
Эрчим хүчний чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр үргэлжилж байна

Эрчим хүчний чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр үргэлжилж байна

Энержи Инсайт сэтгүүлийн редакциас “Эрчим хүчний чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах” 5 үе шаттай хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд наймдугаар сард эхний ээлжийн танхимын сургалтыг, есдүгээр сард сэргээгдэх эрчим хүчний станцуудтай танилцах аяллыг тус тус зохион байгууллаа. 

Сэтгүүлчдийг эрчим хүчний чиглэлээр мэргэшин ажиллахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх энэхүү хөтөлбөрийн хоёрдугаар шатны онолын мэдлэг ойлголт өгөх сургалтыг аравдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Хөтөлбөрийн үр дүнд эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид бий болох төдийгүй цаашид байнгын харилцаа холбоотой байх, мэдлэг туршлагаа харилцан солилцох, хамтарч ажиллах нэг платформ болж өргөжих бүрэн боломжтой юм. 

Энержи Инсайт сэтгүүл нь тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID Mongolia)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Тавигдах шаардлага:

  • Хэвлэл мэдээлллийн байгууллага буюу тодорхой редакцид ажилладаг байх
  • Цаашид эрчим хүчний сэдвээр мэргэшин ажиллах сонирхол, эрмэлзэлтэй байх
  • Сургалтад биеэр оролцох боломжтой байх
  • Нийгэм, улс төр, эдийн засаг, уул уурхайн чиглэлийн сэтгүүлч бол давуу талтай

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой сэтгүүлчид 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг info@esight.mn болон 94080218 дугаараас аваарай. Бүртгүүлэх холбоос:  https://shorturl.at/lXsEt

Редакциудыг нийгэм, улс төр, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчээ сонгон, хөтөлбөрт оролцуулахыг урьж байна.

            Маргаашийн эрчим хүчийг бүтээлцэнэ

                               ЭНЕРЖИ ИНСАЙТ СЭТГҮҮЛ