Германы хойд хэсгээр холбогдох ногоон устөрөгчийг дамжуулах хоолойн ажил 3 жилээр хойшилсныг Данийн Эрчим хүчний яам (2024.10.08) мэдэгджээ. Улмаар энэхүү хоолойн төсөл 2031 онд дуусахаар болсныг тус улсын Эрчим хүчний сайд Ларс Аагаард дурдсан байна. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын Эдийн засгийн яамнаас мэдэгдсэнээр, хоёр улс уг төслийн хэрэгжилтийг түргэтгэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ дамжуулах хоолой бол устөрөгч импортлох цорын ганц сонголт биш гэжээ.
Өнгөрсөн сард Норвегийн төрийн өмчит Equinor компани нь Герман руу далай доогуурх хоолойгоор дамжуулах цэнхэр устөрөгчийн төслийг ашиггүй хэмээн зогсоосон. Зөвхөн дамжуулах хоолой тавих өртөг 3.33 тэрбум ам.доллар болохыг тус компани мэдээлсэн байна. Уг төслийг харилцан ашигтай байлгахын тулд Германы Засгийн газраас төсөлд урт хугацааны баталгаа гаргаж өгөхийг тус компани хүсэж байгаа аж.