E-Sight
BETD-2025: Эрчим хүчний шилжилтийн төлөөх хамтын ажиллагааг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай

BETD-2025: Эрчим хүчний шилжилтийн төлөөх хамтын ажиллагааг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай

“Berlin Energy Transition Dialogue (BETD)” 11 дэх удаагийн хурал Берлин хотноо албан ёсоор (2025.03.18) эхэллээ. Энэхүү чуулга уулзалтыг 2015 оноос Германы сэргээгдэх эрчим хүчний холбоо (BEE), Германы нарны холбоо (BSW-Solar), Германы эрчим хүчний агентлаг (dena) болон eclareon компани хамтран зохион байгуулж байна. 

2030 он гэхэд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, цэнхэр гаригийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах COP28 зорилтыг биелүүлэхийн тулд улс орнууд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай хэвээр байна.

Хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд хоёрдугаарт эгнэдэг АНУ нь “Парисын уур амьсгалын гэрээ”-нээс дахин гарсантай холбоотойгоор олон улсын хамтын ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага үүсэж, эрчим хүчний шилжилтийг хангахын тулд бүтээлч яриа, хэлэлцээг өрнүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал болжээ. 

Эдгээр асуудлыг хэлэлцэхээр 130 орны сайд нар, өндөр түвшний төлөөлөгчид, бизнес, шинжлэх ухаан, иргэний нийгмийн 2000 гаруй төлөөллүүд чуулж байгаа юм. Энэ жилийн BETD-2025 чуулга уулзалт дэлхийн эрчим хүчний шилжилтийг амжилттай хийхэд шаардлагатай бодит шийдлүүдийг онцолж, хэрэгжүүлэхэд чиглэжээ. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг түгээн дэлгэрүүлж, өргөжүүлэх зорилтод хүрэхэд шаардлагатай арга хэмжээнүүд, мөн дэд бүтцийн санхүүжилтэд төвлөрч буй.  

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас “Энержи Инсайт” сэтгүүлийн баг оролцож байна.