E-Sight
Салхитын станц 12 нас хүрлээ

Салхитын станц 12 нас хүрлээ

Монгол Улсын анхны салхин цахилгаан станц “Салхит” 2013 оны зургаадугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орж, ТБНС-д цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлжээ. Нийт 50 МВт хүчин чадалтай бөгөөд тус бүр 1.6 МВт чадалтай 31 ширхэг салхин турбинтай. Салхин турбины өндөр нь 140 метр бөгөөд 34 давхар Шангри-Ла зочид буудлаас 4 метр өндөр гэсэн үг. Харин далбааны урт нь 40 метр, жин нь 6.2 тонн ажээ. 

Салхит СЦС 12 жилийн хугацаанд 1,809 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Нэгдсэн сүлжээний 2024 оны өвлийн оргил ачааллын 2.5 хувийг 41.2 МВт чадлаар хаажээ. Энэ оны тавдугаар сард 14,322.3 мянган кВт.цаг эрчим хүч сүлжээнд нийлүүлж гүйцэтгэлээ 115 хувь биелүүлсэн байна. Жилд дунджаар 180 мянган тонн нүүрс хүчлийн хий, 122 мянган тонн нүүрс шаталт, 1,6 сая тонн цэвэр ус хэмнэдэг байна. 

“Ньюком” ХХК, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн агентлаг, электрик компанийн нийт 122.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтээн боссон “Салхит” салхин цахилгаан станц Төв аймгийн Сэргэлэн сумын 12,919 га газар нутагт эрчим хүч үйлдвэрлэдэг. Станцын үйл ажиллагааг “Клин Энержи” компанийн 34 ажилтан хариуцан ажиллаж байна. Тэдний 11 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй.