Монгол Улс болон Европын Холбоо хамтарсан Бизнес, хөрөнгө оруулалтын форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж (2025.10.15) байна. Энэхүү форумын үеэр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, мөн Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска нар Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд зориулж 4.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгох санамж бичгийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын ногоон шилжилтийг эрчимжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх ажлууд хийгдэх аж. Иргэд, бизнесийн байгууллагуудыг хямд үнэтэй, цэвэр, найдвартай эрчим хүчээр хангахад чиглэж, цаашлаад эрчим хүчний салбарт томоохон, шинэ хөрөнгө оруулалтуудыг татах чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна.
