E-Sight
Чулуут, Наран сумын эмнэлгийн дулаан хангамжийг СЭХ-ний эх үүсгүүрээр шийджээ

Чулуут, Наран сумын эмнэлгийн дулаан хангамжийг СЭХ-ний эх үүсгүүрээр шийджээ

Архангай аймгийн Чулуут, Сүхбаатар аймгийн Наран сумдад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл” хэрэгжээд байна. Уг төслийг Эрчим хүчний яамны захиалгаар, Японы “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлжээ. 

Энэ хүрээнд Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн барилгын дулааны алдагдлыг бууруулж, 80 кВт хүчин чадалтай нарны эх үүсвэр, 800 кВт.цаг багтаамжтай хуримтлуур, агаар-ус технологитой 90 кВт чадалтай дулааны насосын барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж (2025.10.18), улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Харин Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төвд 70 кВт хүчин чадалтай нарны эх үүсгүүр, 473 кВт.цаг багтаамжтай хуримтлуур, агаар-ус технологи бүхий 90 кВт чадалтай дулааны насосын угсралтыг дуусгаж (2025.10.25), мөн ашиглалтад оруулжээ. 

Эрүүл мэндийн төвүүд барилгын дулаанаа нүүрсэн галлагаатай нам даралтын уурын зуухаар хангадаг байсан. Сэргээгдэх эрчим хүчний дулаалгын системийг суурилуулснаар 153.5 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, жилд 135 тонн нүүрс түлэхгүй болсноор цахилгаан, дулааны зардалд дунджаар 64.4 сая төгрөгийн хэмнэлт гарах үр дүнтэй аж.