E-Sight
Хятадад дэлхийн хамгийн өндөр далантай Усан цэнэгт УЦС ашиглалтад оржээ

Хятадад дэлхийн хамгийн өндөр далантай Усан цэнэгт УЦС ашиглалтад оржээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Хятадын зүүн өмнөд хэсгийн Жянсу мужийн Журон хотод дэлхийн хамгийн өндөр далан бүхий шахуургатай Усан цахилгаан станцыг (2025.10.29) ашиглалтад оруулжээ. Уг станцын усан сан нь 182.3 метр өндөр. Энэ нь ойролцоогоор 60 давхар барилгын өндөртэй тэнцэхүйц аж.    

Төрийн “State Grid” корпорацын охин компани байгуулсан энэхүү УЦС нийт 1.35ГВт суурилагдсан хүчин чадалтай. Жилд 1.35 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэхээр тооцоолжээ. Уг станц нь оргил ачааллын бус үед доод усан сангаас дээд усан сан руу ус шахаж, эрэлт хэрэгцээ нэмэгдэх үед цахилгаан үйлдвэрлэх усыг хадгалдаг байна. Усан сан нь 17.07 сая куб метр хүртэл ус багтаах чадамжтай.  

2021 оноос хойш Хятад улс усан цэнэгт 78 усан цахилгаан станц шинээр ашиглалтад оруулснаар энэ төрлийн цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 44.53 ГВт хүрчээ.