БНХАУ-ын Шанхай хотноо ''Хүлэмжийн хийн ялгарал ба ногоон хөрөнгө оруулалт" сэдэвт VI бага хурал (2025.11.08) болжээ. Энэхүү арга хэмжээнд БНХАУ, Их Британи, Франц, Герман, Өмнөд Солонгос, Монгол, Бразил, Замби, Индонез, Шинэ Зеланд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 10 гаруй улсын 300 орчим төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Тэгвэл Монгол Улсаас Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун оролцож, улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар харилцан туршлага солилцжээ.
Бага хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилт хийх, ногоон эрчим хүчний хөгжил ба хөрөнгө оруулалт, шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, карбоны зах зээлийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцсэн байна.
Мөн БНХАУ-ын зүгээс ногоон эрчим хүчний хөгжлийг хурдасгаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын талаар танилцуулга хийжээ. Түүнчлэн Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг зөв зохистой ашиглаж ногоон эрчим хүчийг хөгжүүлэх талаар дурджээ.
