Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системд холбогдоогүй Говь Алтай аймгийн Алтай сум БНХАУ-ын хилийн Хами аймгаас цахилгаан эрчим хүч импортоор хэрэглэхээр (2025.12.25) холбогджээ. Тус ажлыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 541 дүгээр тогтоолоор “Цахилгаан импортлох” тусгай зөвшөөрөл авсан “АУЭХС” ТӨХК амжилттай гүйцэтгэсэн байна.
БНХАУ-ын төрийн өмчит “Хами Энержи” групп цахилгаан дамжуулах шугамтай холбох ажил үе шаттайгаар хийгдсэн аж. Монгол Улсын хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боомтын захиргааны алба хоорондын Ажлын хэсгийн хуралдаанаар (2025.12.09) Монгол Улсын ЭХЯ, “АУЭХС” ТӨХК болон “Хами Энержи” групп хооронд 35 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн холболтыг шуурхайлах чиглэл гарчээ.
Энэ хүрээнд БНХАУ-ын Хами аймгийн Намын хорооны дарга Сун Таогийн урилгаар тус аймагт Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, “АУЭХС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн нар ахласан Ажлын хэсэг айлчилсан (2025.12.23-25) байна.
Алтай сум сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гадна импортын эрчим хүч хэрэглэгч болж байгаа юм. Тус сумын эрчим хүчний хангамжийн талаарх мэдээллийг Энержи Инсайтын өмнөх мэдээнээс уншина уу.
