20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход нийт зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа ажлын 11 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулсан гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тус шийдвэрийг өчигдөр (2026.03.02) Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн баталжээ.
Уг журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батзоригт даалгасан байна.
Энэхүү зохицуулалтын үр дүнд 20 кВт болон түүнээс доош хүчин чадал бүхий хэрэглээг ашиглах айл өрх, ААНБ-ын сүлжээнд холбох үйл явц хөнгөвчлөгдөхөөр байна.

