E-Sight
Журмыг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарч байгаа бол ЭХЯ-нд гомдол мэдүүлэх боломжтой

Журмыг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарч байгаа бол ЭХЯ-нд гомдол мэдүүлэх боломжтой

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын шинэчлэлийг Эрчим хүчний сайдын тушаалаар гуравдугаар сарын 2-ны өдөр баталсан. Энэхүү журмын хэрэгжилтийн талаар ЭХЯ-ны Эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиглалт, эрсдэлийн удирдлага, аюулгүй ажиллагааны газрын Ахлах шинжээч Б.Баясгаланбаатараас өнөөдөр (2026.03.20) тодрууллаа. 

Тэрбээр, "Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг баталсан. Бид журмын хэрэгжилтийг хангах үүднээс ирэх 7 хоногийн лхагва гараг (2026.03.25)-т холбогдох албаныханд зориулсан сургалтыг зохион байгуулна. Энэхүү сургалт нь хэрэглэгчидтэй ажилладаг албан хаагчдад мэдээлэл өгөх, журмын хэрэгжилтийг хэрхэн үр дүнтэй явуулах тухай байна. Журмын шинэчлэл нь улс даяар хэрэгжих учраас бид мөн орон нутагт сургалтуудыг зохион байгуулж байна. Хэрэв журмыг хэрэгжүүлэхэд ямарваа нэг саад бэрхшээл гарч байгаа бол ЭХЯ-нд гомдол мэдүүлэх боломжтой" гэв.