E-Sight
Энержи Инсайт сэтгүүл AETI Business Forum-ын мэдээллийн түншээр ажиллана

Энержи Инсайт сэтгүүл AETI Business Forum-ын мэдээллийн түншээр ажиллана

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Энержи Инсайт сэтгүүл нь олон улсын хурал чуулганы хэвлэл мэдээллийн түншлэлээ өргөжүүлж “Africa Executive Trade & Investment 2026” буюу Африкийн худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форумын мэдээллийн түнш боллоо. Анх удаагийн “Африкийн ирээдүйг тэтгэх нь: Хувийн хэвшил дараагийн үеийн өсөлтийг хөдөлгөж байна” форум нь дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын хөрөнгө оруулагчдад чиглэж байна.   

Форумын гол оролцогчид нь Засгийн газрын төлөөлөл, томоохон корпорацуудын гүйцэтгэх удирдлага, төсөл хэрэгжүүлэгчид юм. Энэхүү арга хэмжээ нь хэлэлцүүлгээс илүүтэй бодитой гэрээ, хэлэлцээрийг байгуулдаг талбар гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолжээ. Дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг, төслийн үзэсгэлэнгээр дамжуулан Африкийн аж үйлдвэр, эдийн засгийн өсөлтийн дараагийн үе шатыг урагшлуулах хамтын ажиллагаа, санхүүжилт, түншлэлийг хурдасгах, худалдааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нээх, гол салбаруудын хооронд бодит хэлэлцээр хийх зорилготой. 

Африк тив эдийн засгийн асар их боломжтой боловч бүтцийн санхүүжилт, дэд бүтцийн хомсдолтой тулгарсаар байна. Дэлхийн эрчим хүчний шилжилтэд шаардлагатай металлын 30 орчим хувийг агуулсан ашиглагдаагүй 8.5 их наяд ам.долларын нөөцийг эзэмшиж байна. Түүнчлэн, дэлхийн байгалийн хийн нөөцийн 8 орчим хувь, газрын тосны ордын 12 хувийг эзэмшдэг. Ийм нөөц баялагтай хэдий ч хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал байдал нь хөгжлийг хязгаарласаар байна.

Олборлох үйлдвэрээс гадна Африк нь дэлхийн хөдөө аж ахуйн экспортод 3 хувиас бага хувь нэмэр оруулдаг. Үүний зэрэгцээ, дотоод худалдаа нь Африкийн нийт худалдааны 15 орчим хувьд бага хэвээр байгаа нь бүс нутгийн бизнесийн сүлжээ, хөрөнгө оруулалтын түншлэл, төслийн санхүүжилтийн механизмыг илүү хүчтэй болгох шаардлагатай байгааг харуулж буй юм. Өмнөд Африк нь дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг дэмжих зорилгоор Зээлийн баталгааны хэрэгслээр дамжуулан хувийн болон байгууллагын санхүүжилтээс ойролцоогоор 10 тэрбум ам. доллар босгохыг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ Конго улс нь тусгай эдийн засгийн бүсийн сүлжээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ ойролцоогоор 24 их наяд ам.долларын ашигт малтмалын нөөцийг нээх хөрөнгө оруулалтыг эрэлхийлж буй. 

Тиймээс "Африкийн ирээдүйг эрчимжүүлэх нь: Хувийн хэвшил дараагийн үеийн өсөлтийг түлхэц болгоно" сэдвийн дор зохион байгуулагдах AETI нь тив даяарх тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахад хувийн хэвшлийн гол үүргийг онцолж байна.  Ингэхдээ бодлого боловсруулагчид, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын төсөл хөгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, үйлдвэрлэгчид, туслан гүйцэтгэгчид, худалдан авалтын менежерүүдийг нэг дор цуглуулна.    

Африкийн эдийн засаг хувийн хэвшлийн санхүүжилт, техникийн туршлага, хил дамнасан түншлэлийг улам бүр эрэлхийлж байгаа тул AETI нь хөрөнгө оруулагчид болон төсөл хөгжүүлэгчдэд шинэ боломжуудыг судлах, хөрөнгө оруулалтын түншлэлийг бий болгох стратегийн уулзалтын талбар болно. Энэхүү зах зээлд “нэвтрэх”, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох тус форум Өмнөд Африкийн хоёр дахь том хот Кейптаунд аравдугаар сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Энержи Инсайт сэтгүүлийн уншигч, захиалагчид 10 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй.  

Бүртгэл: https://forms.office.com/r/PkS5SfwXuY
                info@getthaagency.net