Сүхбаатар дулааны цахилгаан станц -ын I турбингенераторыг 2026.11.17-нд 22:21 цагт эрчим хүчний нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллагаанд залгасан бол өнөөдөр 36.4 МВт хүрч бүрэн ачаалал авсан байна.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суман дахь 70 МВт хүчин чадалтай Сүхбаатар ДЦС-ыг энэ сарын 4-нд албан ёсоор нээж ашиглалтад орсон билээ. Нийт 148 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан энэхүү эх үүсвэр жилд 489 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 440 сая кВт.ц цахилгаан эрчим хүч нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ. Энэ нь 150 мянган айл өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр, 30 мянган айл өрхийг дулаанаар хангахуйц чадал юм.
Сүхбаатарын ДЦС цагт 140 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн 220кВ цахилгаан дамжуулах агаарын шугамтай байхаар төлөвлөгджээ. Сэлэнгэ аймгийн Түшиг суман дахь Илч Хужирт уурхайгаас жилд 414,300 тонн нүүрс татаж эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой байна.
