E-Sight
Өнөөдөр Тосонцэнгэл ЦДАШ-ыг “Тэлмэн” дэд станцтай холбоно

Өнөөдөр Тосонцэнгэл ЦДАШ-ыг “Тэлмэн” дэд станцтай холбоно

Тосонцэнгэл 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг өнөөдөр 13:00-16:00 цагийн хооронд 110/35/10кВ-ын "Тэлмэн" дэд станцад холбохыг "АУЭХС" ТӨХК-иас мэдэгджээ.

Энэ хугацаанд Завхан аймгийн Тэлмэн, Идэр, Нөмрөг, Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс сумдыг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлах юм.

ТБНС-ээс хүчдэл авахгүй, дотоодын эх үүсвэрүүдээр ЦЭХ-ээр хангаж ажиллах тул бусад сумдыг хязгаарлах шийдвэрийг ачааллаас хамаарч диспетчер гаргана.

Тус ЦДАШ нь 61 км урттай бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдаж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт юм.

Тосонцэнгэлийн ДЦС байгуулах төслийн ажил 2022 онд эхэлсэн бол энэ оны аравдугаар сард 22 МВт хүчин чадалтай ДЦС-ыг ашиглалт оруулах юм. ДЦС-ын барилга угсралтын ажилд гадаад, дотоодын 300 гаруй хүн ажиллаж байна.