Жил бүр дэлхий даяар бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах Falling Walls Lab зохион байгуулагдах гэж байна.
Оролцогчид тус бүрт 3 минутад өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтнүүд, шүүгчид болон олон нийтэд хамгийн тулгамдсан сорилтуудын шийдлүүдийг танилцуулдаг билээ.
Орон орны үндэсний ялагчид нь жил бүрийн 11 сарын 07-нд Берлин хотноо олон улсын финалд өрсөлдөх юм. Улмаар Falling Walls Science Summit-д оролцох эрхийн бичгээр шагнуулж дэлхийн шинжлэх ухаан, бизнесийг хөдөлгөгч, гол бодлого боловсруулагчидтай харилцах, холбоо тогтоох боломж бүрддэг.
ХЭН БҮРТГҮҮЛЖ БОЛОХ ВЭ?
Falling Walls Lab нь ажлынхаа гарааг эхэлж буй бүх салбарын хүмүүсийг өргөн хүрээнд хамардгаараа онцлогтой. Их сургуулийн оюутнууд болон бүх салбарын залуу мэргэжилтнүүдэд өөрсдийн шинэлэг санааг танилцуулж, бусад салбарын судлаачидтай холбогдох тавцанг бий болгох зорилготой юм. судлаачид, эрдэмтэд, судалгааны ажилтан, гарааны бизнес эрхлэгчид, залуу мэргэжилтнүүд, шинийг санаачлагчдад бүрэн нээлттэй.
Оролцогчдын бүртгэл: https://falling-walls.com/falling-walls-lab-mongolia
Бүртгэлийн хугацаа: 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 23:59 цаг хүртэл
Холбоо барих: info@artsandmediaconsulting.org
Утас: 99169084
Форумын ерөнхий зохион байгуулагчид:
- Шинжлэх ухаан технологийн сан
- “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ
- Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
- Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яам
- Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа
- DAAD-Германы Эрдмийн Солилцооны Алба
- Монгол Улсын Их Сургууль
- INWES - олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо,
- MонЦаМэ агентлаг
Хэвлэлийн түнш:
- Mongolian Press мультимедиа агентлаг
- Energy Insight сэтгүүл