E-Sight
Эрчим хүчний мэдээллийн шинэ цонх: “Энержи Инсайт” ньюслеттер нээгдлээ

Эрчим хүчний мэдээллийн шинэ цонх: “Энержи Инсайт” ньюслеттер нээгдлээ

“Энержи Инсайт Медиа” эрчим хүчний салбарын мэдээ, мэдээллийг долоо хоногоор нь шинжилж, онцлох үйл явдлыг нэгтгэн хүргэх цахим товхимлоо (2025.11.17) албан ёсоор уншигчиддаа өргөн барьж байна. Энэхүү товхимлоор бид Даваа гараг бүр салбарын шинэ хандлага, бодлогын өөрчлөлт, технологийн хөгжлийн талаарх чухал мэдээллүүд, онцлох ярилцлага, мэргэжилтнүүдийн байр суурийн тоймыг нэг дороос унших боломжийг олгох юм.

Бид хоёр жилийн өмнө “Энержи Инсайт” анхны сэтгүүлээ хэвлүүлж, удалгүй esight.mn вебсайтаа олон нийтэд танилцуулсан бол арав гаруй хоногийн өмнө сэтгүүлээ уншигчдад дижитал хэлбэрээр хүргэх боломжийг нээсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Энержи Инсайт” нэртэй долоо хоногийн цахим товхимол буюу ньюслеттерийг эхний уншигчиддаа хүргэж, мэдээллийн экосистемээ нэг шат ахиулж байна.

Хэрэв та “Энержи Инсайт” долоо хоногийн цахим товхимлыг Даваа гарагийн өглөө бүр тогтмол хүлээн авахыг хүсвэл info@esight.mn хаягт бүртгүүлнэ үү.