E-Sight
Алтай-Улиастайн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо

Алтай-Улиастайн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

”Том нар энержи” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 110/35/6 кВ-ын “Алтай” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөл, 110/10 кВ-ын 12.5 МВА-ын дэд станц, 10 МВт-ын хүчин чадалтай 42 МВт/ц багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусжээ. Улмаар 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад оруулаад байна.

Тус батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалалд оролцож, хоногийн бага болон оройн оргил ачааллын зөрүүг бууруулах аж холбогдолтой. Мөн Алтай-Улиастай эрчим хүчний систем нь Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системээс тусгаарлагдсан тохиолдолд системийг сэргээж хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горимыг тохируулахад оролцох зэрэг чухал төсөл юм.