E-Sight
СЭХ-ний төслийн аукционы хүсэлт авах хугацаа өнөөдөр дуусна

СЭХ-ний төслийн аукционы хүсэлт авах хугацаа өнөөдөр дуусна

Эрчим хүчний яамнаас Хангайн бүсийн 8, Хойд бүсийн 5, Баруун бүсийн 8 сум буюу нийт 21 суманд хэрэгжүүлэх тархмал нарны цахилгаан үүсгүүр, батарейн хуримтлуурын хосолмол систем бүхий багц төслүүдийг аукционоор сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.

Тус аукционы сонирхол илэрхийлэх хүсэлтийг анх 2026 оны долдугаар сарын 30-ны өдрийн 23:59 цаг хүртэл (Улаанбаатарын цагаар, GMT+8) хүлээн авахаар зарласан. Гэвч боломжит оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж, өрсөлдөөнийг өргөн хүрээнд хангах, оролцогчдод шаардлагатай материалыг бүрдүүлэх нэмэлт хугацаа олгох зорилгоор хүсэлт хүлээн авах эцсийн хугацааг 14 хоногоор сунгасан байна.

Ингэснээр сонирхол илэрхийлэх хүсэлтийг өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 23:59 цаг хүртэл (Улаанбаатарын цагаар, GMT+8) хүлээн авах юм. Харин сонирхол илэрхийлэх хүсэлтийн баримт бичиг болон бусад нөхцөл, шаардлагад өөрчлөлт ороогүй байна.

Аукционы сонирхол илэрхийлэх хүсэлт, тавигдах шаардлага болон холбогдох баримт бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрчим хүчний яамны мэдээллээс авна уу.